Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн уулзалт маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын
Статистикийн хэлтсийн дарга Стейфан Швайнфест тэргүүтэй олон улсын төлөөлөгчид манай улсад
маргааш ирнэ.
Тодруулбал, Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-нд болох “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтад оролцох юм. Уулзалтад Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангаж, чадавхыг бэхжүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн гишүүд, олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцох юм.
Тухайлбал, Дэлхийн
банкны хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга Хайшан Фу, НҮБ-ын Ази, Номхон далайн
эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэн,
НҮБ-ын ХХАА-н байгууллагын статистикийн хэлтсийн дарга Хосе Росеро Монкаё, Их
Британийн олон улсын хөгжлийн яамны мэдээллийн хувьсгалын багийн ахлагч Реичел
Биавэн, “Парис
21”-ийн дэд нарийн
бичгийн газрын менежер Эль Иза зэрэг төлөөлөгч оролцоно.
Мөн АНУ,
Ангол, Аргентин, Дани, Унгар, Эквадор, Кени, Танзани, ӨАБНУ, Суринэм, Мьянмар,
Их Британи, Мароккогийн вант улс, Шри Ланка, Итали, Палестин, Швейцар зэрэг 20
гаруй улсын статистикийн дарга, статистикчид нэгэн дор цуглана.
Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтаар Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарт болох НҮБ-ын гурав дахь дата чуулганы баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох талаар хэлэлцэнэ.