Нийслэл 155 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-05 18:09:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ оны наймдугаар сарын 3-ны байдлаар 155.600 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна.

Энэ талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал мэдээллээ. Сайжруулсан түлшийг нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 22, 28, Баянгол дүүргийн 22, Чингэлтэй дүүргийн 12, 13, Сүхбаатар дүүргийн 9, Баянзүрх дүүргийн 22, 23, 27, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр борлуулж байна. Мн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал, "Өнөөдрөөс эхлэн борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмж хүргүүлэхийг үүрэг болгов. 

Related news