Интернэтийн хурд өсч үнэ буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 15:23:40

Сүхбаатар аймагт интернэтийн хурд нэмэгдэж, үнэ буурсан талаар Монголын цахилгаан холбоо ХХК-иын Сүхбаатар аймаг дахь салбарын дарга Я. Цэрэндулам мэдээллээ.

4 сарын 1-нээс хувийн хэрэглэгчдийн интернэтийн хурд хоёр дахин өсчээ. Харин албан газруудын тухайд 4 сарын 11-нээс эхлэн хурд нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн одоо ашиглаж байгаа хурд 300 м/б нь 600 м/б, 600 м/б нь 1 мега, 2 мега нь 3 мега болох зэрэг автоматаар нэмэгдэх юм. Мөн 4 сарын 11-ний өдрөөс хувийн хэрэглэгч, албан байгууллага хоёрын үнэ зэрэг буурах юм байна.

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотын хэмжээнд суурин утасны 600, интернетийн 300 гаруй хэрэглэгч байдаг.

Т. Одончимэг

 

Related news