Өсвөр үеийнхний сургагч багшийг бэлтгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын
хөгжлийн төвийн 20 мэргэжилтнийг өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн анхан
шатны мэдлэг олгох сургалтад
хамрууллаа.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран явуулж буй “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалт нь өртөөчилсөн байдлаар болж байгаа юм.
Өнөөдрийн сургалт нь
охид, хөвгүүдийг эрүүл зан үйлд сургах, амьдралын зөв хэвшилтэй болгох, улс орны
аюулгүй байдалд хувь хүний зүгээс эдлэх эрх, үүргийг тодотгох, цаашлаад охид,
эмэгтэйчүүдийн хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд
гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргуудаас таниулах агуулгын хүрээнд боллоо.
Сургалтыг сэтгэцийн их эмч, сэтгэл засалч Ж.Гантулга, сэтгэл судлалын ухааны магистр, докторант сэтгэл судлаач Ө.Ариунаа, Нийгмийн
эрүүл мэндийн магистрант, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхбаяр нар удирдан
явууллаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас
мэдээллээ.