Газар хөдлөлтийн улмаас Япон улсад 42 тэрбум долларын хохирол учирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-25 11:06:48

ТОКИО. /Prensa Latina/. Энэ оны дөрөвдүгээр сард болсон цуврал газар хөдлөлтүүдийн улмаас Япон улсад 42 тэрбум долларын хохирол учирсан тухай тус улсын Засгийн газраас мэдээлжээ.

6.5 болон 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтүүд дөрөвдүгээр сарын 14, 16-нд Күмамото болон Ойта мужуудад болсны улмаас 68 хүн амиа алдаж, их хэмжээний эд материалын хохирол учирсан билээ. Засгийн газрын мэдээлснээр, байгалийн гамшигт олон тооны хурдны зам, гүүр болон нисэх онгоцны буудлууд  өртөж эвдрэн нурсан байна.

Үүний сацуу хэдэн өдрийн өмнө 1400 орчим газар хөдлөлтийн чичиргээ Күмамото мужид бүртгэгдсэн тул 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Японы цагдаагийн газар бүс нутагт нөхцөл байдал хүнд байгаа талаар анхааруулсаар байна.

Х.Сарнай

 

Related news