Ойн доройтлыг бууруулж орон нутагт ажлын байрыг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-25 21:38:08

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Их-Уул сум ойн доройтлыг бууруулж орон нутагт ажлын байр нэмэх зорилго бүхий төлөвлөгөө боловсруулсан тухай Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслөөс мэдээлэв. 

-“Монгол орны сэрүүн бүсийн ойн сангийн томоохон төлөөлөл болох Завхан аймгийн Их-Уул сумын ойн сангийн нийт талбай 2006 оны ой зохион байгуулалтын судалгаагаар 187945га – аар тогтоогдож байжээ. Харин 2013 онд ойн сангийн нийт талбай 14102 га –аар тогтоогдож 7.5 хувиар буурсан байна. Тиймээс сумын ойн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгаль хамгаалах ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг төслийн санхүүжилтийн дэмжлэгээр боловсруулаад байна. 2021-2028 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэх тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр сумын ойн санд 220 га талбайд ойжуулалтын ажил, 2400 га талбайд цэвэрлэгээний ажлыг тус тус явуулснаар ойн экосистемийн орчин сайжирна. Сумын ойн сангаас арчилгааны огтлолтоор 9600 шоо.метр, цэвэрлэгээний огтлолтоор 64000 шоо.метр. Үйлдвэрлэлийн огтлолтоор 52000 шоо.метр мод авч ашигласнаар орон нутгийн иргэдийн мод, модон материалын хэрэгцээ хангагдаж мод боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжинэ.

Түүнчлэн ойн хомсдол доройтлыг бууруулах арга хэмжээний хүрээнд ойг нөхөн сэргээж ойжуулахад шаардлагатай далд үндэсний системтэй ойн суулгац материалын үйлдвэрлэл нөөц гэхэд 10.0 сая тарьц, бүрдэнэ. Мөн ойн нөхөрлөл, иргэдийн ойд тавих хяналтыг сайжруулснаар хүний оролцоотой ойн түймрийн гаралт багасна. Орон нутагт жижиг төслүүд хэрэгжүүлснээр 100-аас доошгүй хүнийг ажлын байраар хангана гэж үзэж байгаа юм” гэв. 

Related news