ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг Шилүүстэй суманд ирж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-04 18:18:33

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шилүүстэй суманд зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн коронавирусний халдвартай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна гэж тус сумын Шуурхай штабаас мэдээлэв.

-“Дээрх иргэдэд одоогоор ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна. Нэгдүгээр хавьтлын 11, хоёрдугаар хавьтлын 35 иргэнийг тусгаарласан. Нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийн биеийн байдал хэвийн, түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарч байна. Тухайлбал нэгдүгээр хавьтлын иргэдийн PCR шинжилгээний хариу өчигдөр сөрөг гарсан. Аймгийн төвөөс шуурхай арга хэмжээний багууд суманд ажиллаж байна. ХӨСҮТ-өөс таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг Шилүүстэй суманд ажиллахаар ирж байгаа. Тиймээс иргэд та бүхэн буруу ташаа мэдээлэлд автахгүй. Эв нэгдэлтэй байж, эрсдэлийг хамтдаа даван туулахыг уриалж байна” гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.

 

 

Related news