Халх галын чөлөөлөх дайнд оролцсон хоёр ахмадад шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:09:30

Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Халх голын  дайнд оролцож явсан  ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, цэргийн штабын дарга хурандаа А.Эрдэнчулуун, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа Галбадрах, А.Эрдэнэ очир, зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн, дайнд оролцсон ахмад дайчин Ж.Цэрэнсодном, Х.Нүдэг нар  оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчин Ж.Цэрэнсодномыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, ахмад дайчин Х.Нүдэгийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасаныг аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан гардууллаа.

Мөн энэ өдөр дээрх хоёр ахмад дайчинд Халхын голын чөлөөлөх дайны 70 жилийн ойн медалиар шагнасныг зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа Галбадрах гардуулаа.

Халх голын чөлөөлөх дайны 70 жилийн ойн медалийг Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравданд  Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч Галбадрах дурсган гардууллаа.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар цэргийн дээд тушаал хурандаа цолоор 123-р ангийн улс төрийн орлогч  Ц.Буяндэлгэр хурандаа цол хүртсэнийг энэ өдөр гардуулах ёслол боллоо.

Халх галын дайнд оролцож явсан ахмад дайчид энэ оны өмнө манай аймагт таван буурал байсны хоёр нь нас өөд болжээ. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны одонгоор шагнадаад буй Ж.Цэрэнсодном, Х.Нүрдэг нар одоо нас сүүдэр 90 давсан буурлууд юм. 

А.Бямбасүрэн

Related news
Comments