Улиастайд дөрвөн иргэн халдвартай нь батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-14 14:54:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай сумын дөрвөн иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Ховд аймаг руу тээвэрлэсэн 57 иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр гарч, дөрвөн иргэн халдвар авсан нь батлагдлаа. Одоогоор Халдвартын тасагт шилжүүлсэн хоёр иргэн, гэрийн тусгаарлалтад байсан өндөр эрсдэлтэй нэгдүгээр хавьтлын хоёр иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Тандалт судалгааны баг дээрх иргэдийн маршрут, ойрын болон дам хавьтлуудыг тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Өчигдрөөс эхэлсэн Улиастай сумын 72 цагийн тэг зогсолт хэвээр мөрдөгдөж буй. Тиймээс иргэд дор бүрнээ халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмыг чанд сахихыг анхаарууллаа.  

Related news