Эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагахыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-07-07 14:02:19

Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын алба, Эмнэлгийн туламжийн хэлтэс, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн хамтран ард иргэддээ эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг өглөө.

Энэ сарын 08-09-нд 38 хэм хүртэл хэт халах бөгөөд гурван өдөр үргэлжилсэн бороо орж эрүүл мэндийн  эрсдэл, болзошгүй нөхцөл  байдал үүсэх тул мэргэжлийн байгууллагууд ийнхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.  

Мөн долоо, наймдугаар сард хэт халалт болох, дуу цахилгаантай аадар бороо орох, аянга цахилгаан буух,  үер зэрэг аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж буй.

Үндэсний баяр наадмын үеэр олон хоног амрахтай холбогдуулан иргэд гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах, санамсар болгоомжгүйн улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл дагуулдаг. Иймээс наршилт, хоолны хордого, зам тээврийн ослоос сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэх  тус бүртээ 5-6 зөвлөмж зөвлөгөөг боловсруулснаа танилцуулав. Мөн ард иргэдийг энэхүү эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагахыг анхаарууллаа.

Ж.Болор

Related news