Зөөврийн, оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-12 20:14:11

 Булган аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төв зөөврийн, утасгүй, оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо.

ДЭМБ-ын санхүүжилтээр 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ирсэн энэхүү тоног төхөөрөмжид эхо, зүрхний, даралтны аппарат багтжээ. Гар утасны хэмжээтэй, ipad холболттой эдгээр аппаратуудаар дээрх 3 төрлийн үзлэгийг хийж болох бөгөөд өөр дээрээ 200 хүртэлх хүний өвчний түүхийг хадгалдаг юм байна. Мөн өвчний тархалт, зүрхний цохилт, даралт ихсэлт уналтын хэмжээг хэвлэж гаргах боломжтой гэнэ. Бугат сумын ЭМТ - ийн хамт олон нүүдлийн гэр эмнэлэг  барьж багуудаар үзлэг оношилгоо хийж эхлээд байна. Үзлэгт одоогоор 600 гаран иргэд хамрагджээ. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэдийн цахим мэдээллийн санг бүрдүүлэн, халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлэн, урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. Улаанбаатар хот орж зардал мөнгө үрэхгүй, олон хоногийн өмнөөс оочер дугаар захихгүй сумандаа үзүүлдэг болсондоо иргэд баяртай байна. Мэдээллийг Булган аймгийн ЭМГ - ын дарга Д.Нарантуяа мэдээллээ.

                                                                                                                                                                                   П.Батням

Related news