Хачигт хазуулсан тохиолдол дахин гараагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт одоогоор хүн хачигт хазуулсан тохиолдол дахин гараагүй байна. 2016 он гарсаар хачигт хазуулсан хүний тоо 16 хүрээд байгаа. 2 хүн нас барж 1 хүний биеийн байдал тун тааруу байсаар байна.
Улсын зоонозын баг хачигт энцефалитын тоог гаргахаар Бугат, Сэлэнгэ сум, Хялганат тосгонд ирж ажилласан боловч нэг ч хачиг олж тоолж чадалгүй хэдхэн өдрийн өмнө буцжээ. Бугат сумаас одоогоор 100 гаран иргэд дархлаажуулалтад хамрагдсан бол Хялганат тосгон жил бүр 200 иргэнийг дархлаажуулалтад хамруулдаг уламжлалаараа иргэдээ хамруулсан байна. 9 сарын үеэр Булган аймгийн бүх иргэдийг дархлаажуулалтанд хамруулах олныг хамарсан аян өрнүүлэхээр төлөвлөж байна. Мэдээллийг Булган аймгийн ЭМГ - аас өглөө.
П.Батням