Өнгөрсөн долоо хоногт 909 вагон нүүрс экспортлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 12-18-нд нийт 3237 автомашин, 909 вагон буюу 469.7 мян.тн нүүрс, 256 автомашин, 174 вагон зэсийн баяжмал, 1674 автомашин, 8 вагон буюу 116.7 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлов.
Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны байдлаар 19.34 тн алт
худалдан авсан байна. Харин өнгөрсөн хугацаанд 1,183.5 мян.тн зэсийн баяжмал
экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс
2.2 хувиар багасжээ.
Нүүрсний хувьд оны эхнээс 11 сарын 19-ний байдлаар 18,795.1
мян.тн нүүрс олборлож, 12-ны байдлаар 14,645.6 мян.тн-ыг экспортолсныг УУХҮЯ мэдээллээ.
Энэ оны эхнээс 11 дүгээр сарын 17-ны байдлаар 4,476.5 мян.бар газрын
тос олборлож, 18-ны байдлаар 3,994.3 мян.бар газрын тос экспортолсон нь
өнгөрсөн оны мөн үеийнхээс
688.3 мян.бар буюу 20.8 хувиар нэмэгдсэн
аж.