Тоглох явцад хүүхдийн хөгжил тасралтгүй үргэлжилж байдаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-19 19:39:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хамгийн олон хүн амтай гэр хорооллын “Салхит” 3-р багт хүүхдийн цэцэрлэг шинээр үүдээ нээгээд удаагүй байгаа. Тохижиж амжаагүй шахам байгаа тус 8 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилт, хүүхдийн тоглоомын талбай байгуулах гээд нэн шаардлагатай ажлууд хүлээгдэж байсан юм.

Энэхүү 8 дугаар цэцэрлэг нь улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сарын 23-нд улсын комисс хүлээн авч, мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байгаа. Тус цэцэрлэгийн хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх, сургалтын орчны стандартад нийцсэн орчинд СӨБ олгох зорилгоор гадаа тоглоомын талбайг байгуулах, тохижуулах төслийг ийнхүү дэмжжээ. Тоглох явцад хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшихүйн хөгжил нь тасралтгүй үргэлжилж байдаг аж. Иймээс тоглоом бол бага насны хүүхдийн цогц хөгжлийг хангах чухал хэрэглэлд тооцогддог юм байна. Тус цэцэрлэг нь 75 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай аж. Энэхүү ажлын санхүүжилтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр шийдвэрлэжээ. 

 

 

Related news