Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө шороон
болон цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллаас онцгойлон анхааруулж байна. 4
дүгээр сарын 19-ний 20.00 цагаас 20-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
өнөө шөнө нийт нутгаар, маргааш өдөр өмнөд хэсгээр цас орж, салхи секундэд
14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас уулаараа цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус, өдөртөө 5-10 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
4 дүгээр
сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 23,
24-нд ихэнх сумын нутгаар бороо, цас орж шороон болон цасан шуурга
шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 23-нд баруунаас секундэд 8-13 метр,
зарим үед түр зуур секундэд 16-18 метр. Бусад хугацаанд салхи секундэд 5-10
метр. Агаарын температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Иймд цаг агаарын мэдээ,
мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг,
анхааруулгыг дагах. Жолооч нар хол, ойрын замд гарахдаа
тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан
хувцастай зорчих. Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж,
шороон болон цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан
сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй
байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.