Нийт хүн амын дунд 4 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь харьцангуй өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Дундговь аймгийн
Төрөх тасагт хоёр хүүхэд шинээр төржээ.
Энэ өдөр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан эхчүүд, нярай хүүхдүүдэд баярын мэнд хүргэн, бэлэг гардууллаа. Шинээр амаржсан эхчүүд Дэрэн, Сайнцагаан сумын харьяат юм.
Дундговь аймгийн хэмжээнд 2021 онд 1102 эх амаржиж, 1112 хүүхэд төрсөн нь өнгөрсөн оныхоос 0,5 хувиар буурсан байна. Төрсөн хүүхдүүдийн 53 хувь эмэгтэй, 47 хувь эрэгтэй байжээ.
Аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцээс харахад нийт хүн амын дунд 4 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь харьцангуй өндөр байгаа юм. Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 14 хүртэлх настай хүүхэд хүн амын 12,0 хувийг эзэлж байгаа бол 5-9 насны хүүхэд 10 хувь, 10-15 насны хүүхэд 9 хувь, 15-19 насны хүүхэд 7,3 хувийг тус тус эзэлж байна.