Төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалтад 50 иргэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-02 15:34:48

Завхан/МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс удирдах албан тушаалын дэс түшмэл, гүйцэтгэх албан тушаалын туслах түшмэл, дэс түшмэлийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгууллаа. Тухайлбал, удирдах албан тушаалын дэс түшмэлийн нэг ажлын байранд гурван хүн бүртгүүлснээс хоёр хүн шалгалтад орлоо. Харин гүйцэтгэх албан тушаалын туслах түшмэлийн 35 ажлын байранд 30 хүн бүртгүүлснээс 19 иргэн, гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн 40 ажлын байранд 53 хүн бүртгүүлснээс 29 иргэн шалгалтад орлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд, Завхан аймагт өнөөдрийн байдлаар 5460 орчим төрийн албан хаагч ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна. Төрийн албанд ажиллаж буй нийт алба хаагчдын 60 гаруй хувь нь залуучууд байна. Тэдний 68 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Төрийн албан хаагчид нь ёс зүйн дүрмийг чанд сахиж, үйл ажиллагаандаа шударга ёсны, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. 

Related news