Тоон гарын үсгийг 300 гаруй иргэн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-17 15:41:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 1-нээс цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдэд тоон гарын үсгийг Улсын бүртгэлийн хэлтсээр дамжуулан олгож байгаа. Одоогоор тус аймгийн хэмжээнд 300 гаруй иргэн тоон гарын үсгээ авчээ.

Сумдын иргэд сумынхаа улсын бүртгэгчдээр дамжуулж, харьяа газраасаа шууд тоон гарын үсгээ авах боломжтой. Ингэхдээ зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагатай бөгөөд ямар нэг үнэ төлбөргүй авч, таван жилийн хугацанд ашиглах юм.

Орон нутагт тоон гарын үсгийг олгох ажил хэвийн үргэлжилж байгаа. Иргэдийн ачаалал, дараалал үүсээд байгаа зүйл алга. Тоон гарын үсгээ авсан ч төдийлөн ашиглахгүй зөвхөн И-Монголиа цахим системээс лавлагаа авахад түгээмэл ашиглаж байна. Тоон гарын үсгийн хэрэглээ одоогоор бага байгаа хэдий ч явцын дунд ашиглаж, илүү өргөн цар хүрээтэй болно гэж харж байгаа хэмээн аймгийн УБХ-ийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Х.Наранчимэг хэллээ.

 

Related news