Шалтгаан тодорхойгүй хүүхдийн цочмог гепатитын халдвар нь коронавирустай холбоогүйг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-27 17:22:24

ЛОНДОН. /Zaobao/. Сүүлийн арван сарын хугацаанд дэлхийн зарим улс орнуудад бүртгэгдээд байсан шалтгаан тодорхой бус хүүхдийн цочмог гепатитын халдвар нь коронавирустэй холбоогүй болохыг Их Британид хийсэн судалгаагаар тогтоожээ.


Уг өвчин нь нэгэн зэрэг хоёр өөр төрлийн вирусээр халдварласнаас үүдэлтэй болохыг тус судалгаагаар тогтоосон байна.


ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш дэлхийн 35 улсын 1010 хүүхдэд шалтгаан нь тодорхойгүй элэгний цочмог гепатитын халдвар бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс 46 хүүхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон бол 22 нь нас баржээ.


Их Британи улсад 268 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь 5-аас доош насны хүүхэд байсан ба нийт тохиолдлын 40 орчим хувь нь хүнд, 12 нь элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагтай байсан байна.


Өвчний шалтгааныг олохын тулд Шотланд, Лондонд нэгэн зэрэг хоёр тусдаа судалгааг явуулжээ. Судалгааны дүнд өвчтөнүүдийн 96 хувьд нь аденозтой холбоотой хоёрдугаар хэлбэрийн вирус /AAV2/ өндөр байсан ба коронавирустэй ямар ч холбоогүй байжээ.  

Related news