ХОВД: Хадлан бэлтгэх ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023
оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилго бүхий ажлууд
өрнөж байна.
Байгалийн
хадлан, тэжээл бэлтгэх ажил сум орон нутагт үргэлжилж, малчдын бүлэг,
иргэд зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа.
Ховд
аймаг энэ жил 58600 тонн хадлан (өвс), 3000 тонн тэжээл, 8000 тонн хужир шүү
бэлтгэхээр төлөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар хадлан (өвс) бэлтгэх ажил 50
гаруй хувьтай явж байгаа буюу нийт 29470
тонн өвс бэлтгээд байна.
Мөн
одоогоор 150 тонн
тэжээл, 350 тн хужир шүү бэлтгэсэн бөгөөд уг ажлууд ирэх 10 дугаар
сар хүртэл эрчимтэй үргэлжилнэ гэж
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Ташрамд, Баруун
бүс нутаг, тэр дундаа Ховд аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрч зуд турхан болох
эрсдэл өндөр байгааг ОБЕГ-аас сануулсан. Мөн нийт нутгийн 90 хувьд бэлчээрийн
даац хэтэрсэн, энэ сарын 10-наас эхлэн аймгийн нийт нутгаар хур тунадас,
уулархаг нутгаар цас орох төлөв мэдээ гарчээ.
Иймээс
сум орон нутаг, малчид өвөл, хаврын бэлтгэлээ цаг алдалгүй, чамбай сайн базааж
авах нь чухал байна.