Өлгийд гамшиг давтагдаж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-16 16:54:22

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод онцгой байдлынхан хоёр дахин түгшүүр зарлав.

-Энэ сарын есний өдөр хүчтэйхэн хар шуурга шуурсаны улмаас дөрвөн багийн нутагт байршилтай таван эсгий гэрийг эвдлээ. Мөн арван хоёрны өдөр аадар бороо гэнэт цутгаж арван таван минутын дотор хоёр, гурав, 12 дугаар багуудад аюул нүүрлэв. Хүмүүс аюулд өртөөгүй, хашаа байшин нураагүй ч гэсэн хонхор газартай гудамжаар их хэмжээний ус хуралдсан нь өрхийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, айлын байр байшинг эвдэх хэмжээнд хүрсэн тул хуралдсан усыг суваг татаж гадагшлуулах шуурхай арга хэмжээ авлаа. Мөн 200 тонн усыг сорогч машинаар юүлж өөр газарт асгав. Гамшгийн хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй. Бороо, шуурганы аймшиг арилаагүй. Манай аврах хэсэг болон сумуудад сайн дурын аврагчид бэлэн байдалд байна гэж онцгой байдлын газрын ажилтан Х.Ургац мэдээллээ.

Ш.Айзаря

Related news