ГОВЬ-АЛТАЙ: Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-17 10:03:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн аравдугаар сарын 14-нд ашиглалтад оруулж үйл ажиллагааг нь эхлүүллээ.


Тодруулбал, Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвүүдийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн  ашиглалтад оруулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. 


Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ, Есөнбулаг сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, албан хаагчид оролцсон юм.

Төслийн хүрээнд бий болсон энэхүү төвийг цаашид тус аймгийн "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах аж. Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын хоёр иргэн, нэг аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Цаашид төслөөр өөрөө ачигч машин нэгийг нийлүүлэгдэхээр хүлээгдэж байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Related news