ТӨВ: 30 мегаваттын дулааны станцын барилгын суурийн ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-19 07:38:15

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Зуунмод хотод 30 мегаваттын дулааны станц барих ажлыг энэ оны 8 дугаар сарын 29-ний өдөр шав тавин эхлүүлсэн. Энэхүү дулааны станц нь нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөгдсөн ба үндсэн барилгын суурийн ажлыг хийж байна.

Энэ жилийн хувьд түр цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд бетонон хашаа, үндсэн барилгын суурийн ажлуудыг хийж байна. Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, 70 төсөвт байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангагдах юм.

 

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2024 оны дулааны улиралд багтаан хийж гүйцэтгэхээр "Бьюксан Инженеринг" компани шалгаран ийнхүү ажлаа гүйцэтгэж байна.

Тус станцыг 30 мегаваттын хүчин чадалтай, аймгийн төвөөс 2.5 км зайд 9 түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай барихаар төлөвлөсөн ба дулаан, цэвэр, бохир усан хангамжийн 12,9 км урт шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхлээд байна.

Related news