ГОВЬ-АЛТАЙ: Хүн амын сүүний хэрэгцээний 68 хувийг дотооддоо хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-25 10:43:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн тариаланчид 2022 онд 1416,6 га талбайд тариалалт хийсэн ба талбайн хэмжээ өмнөх оныхоос 30 га-гаар нэмэгдсэн байна. 


Үүнээс 330 га-д үр тариа, 84 га-д хүнсний ногоо, 49 га-д төмс, 125,6 га-д жимс, жимсгэнэ, 827 га-д ногоон тэжээл тариалжээ. Ургац хураалт урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 1392 га-аас 2766,5 тн ургац хураан авчээ. Тодруулбал, үр тариа 325 га-аас 346 тн, төмс 45 га-аас 248 тн, хүнсний ногоо 79 га-аас 476 тн, жимс, жимсгэнэ 135 га-аас 132.5 тн, ногоон тэжээл 757 га-аас 1564  тн хураан авсан ба зарим газар усалгаа дутуугаас ургац хураагаагүй тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Говь-Алтай аймаг 2021 оны жилийн эцсээр 2,9 сая толгой мал тоологдож, жилд 358.8 мянган толгой мал 56,575 сая литр сүү үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээт махыг 100 хувь, сүүний бэлтгэлийг 68 хувиар тус тус дотооддоо хангаж байна.



Related news