Шинжилгээгээр коронавируст халдварын 110 тохиолдол батлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-11 10:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 110 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 23 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 63 нь нийслэлд, 47 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 987 240-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Related news