ГОВЬ-АЛТАЙ: "Хүргэлт-3" үйл ажиллагааны хүрээнд 106 тн махыг 1100 гаруй хүнд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-29 19:11:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдэдээ ченжийн гар дамжуулахгүйгээр орон нутгаасаа өвлийн идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт-3” арга хэмжээг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж байна. 


Энэ жил тус ажлын хүрээнд 17 сумын 460 гаруй малчдын 106 тн махыг тээвэрлэн Улаанбаатар хотод оршин суугаа 1100 гаруй хүнд хүргэх ажлыг зохион байгуулахаар хүргэлтийн цуваа 11 дүгээр сарын 29-нд Алтай хотоос хөдөллөө. 

Хүргэлтийн хүрээнд нийлүүлэгдэж буй мах нь тус аймгийн шинээр брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц брэнд” махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан байна. 

Махны худалдааг "Барс-2" худалдааны төв дээр зохион байгуулах бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тус аймгийн сум бүр амталгаат худалдааг зохион байгуулахаараа онцлогтой юм хэмээн холбогдох албанаас мэдээлэв.


Related news