ГОВЬ-АЛТАЙ: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,7 хувиар үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-05 14:49:32

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг 91,7 хувиар үнэллээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хурлаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилттэй танилцаж, үр дүнг хэлэлцлээ.

Энэ онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 бүлэг, 113 зорилт, 211 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн аж.


Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Нутгийн удирдлага, эрхзүйн хорооны дүгнэлтээр аймгийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн 91,7 хувь буюу хангалттай хэмээн үнэллээ.

Related news