БАЯН-ӨЛГИЙ: Таеквондочид бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-20 13:27:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Таеквондогийн баруун бүсийн клубуудын аварга шалгаруулах “DREAM CUP-2” тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд Увс аймгийн төв Улаангом хотод боллоо.


Уг тэмцээнд Говь-Алтай аймгийн “GAA Leopards”, Ховд аймгийн “Эрин”, “Сүлд-Алдар”, Увс аймгийн “Ойрад пауэр”, Баян-Өлгий аймгийн “Арман” таеквондогийн клубуудын 400 гаруй тамирчин оролцож, бага нас /8-9/, өсвөр үе /10-14/, залуучууд /15-17/ гэсэн ангиллаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын таеквондогийн багш дасгалжуулагч Ш.Еруланаар ахлуулсан баг тамирчид дээрх бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж “Алтан цом”-ын эзэн болов.

Тус аймгийн тамирчид нийтдээ 3 алт, 5 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн аж.


Харин удаах байруудад Увс, Ховд аймгийн багууд шалгарлаа. 

Related news