Сансрын дохиолол бүхий хүзүүвчийг 10 цагаан зээрэнд зүүжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-12-21 10:43:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 10 дугаар сард нутгийн зүүн хэсэгт 10 цагаан зээр барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ.


Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, цаашид гарцын ашиглалтад мониторинг хийхэд шаардах мэдээллийг бүрдүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг 2016 оноос хийж буй. Энэ удаагийн судалгааны ажилд Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, малын эмч, мэргэжилтнүүд оролцжээ.

Цагаан зээрийг барьж, хүзүүвчлэх ажлын чухал хэсэг нь тор татах байлаа. 1.5 метрийн өндөртэй, олсоор хийсэн торыг зээрэнд харагдахгүй байх газрыг сонгож байршуулжээ. Торыг олсоор хийсэн учир амьтны биед механик гэмтэл учруулахгүй. Зээр ирээд мөргөх үед тор амархан унах байдлыг тооцоолон шонгуудыг газарт гүехэн суулгаж, торыг сул татсан байна.  Мэргэжилтнүүд машин, мотоцикль ашиглан цагаан зээрийн сүргийг тор руу алгуурхан чиглүүлсэн байна. Торонд дөхөх үед цөөн тооны цагаан зээрийг тасдан хөөж торонд шахан  оруулж барьжээ.

“Зээрийг торонд оруулж барьсны дараа  тайвшруулах  зорилгоор  нүдийг  нь зөөлөн даавуугаар боож, аль болох чимээ гаргахгүй байсан. Хүзүүвч зүүж нас, хүйсийн мэдээлэл авсны дараа буцааж тавьсан. Нэг зээрэнд таван минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулсан” гэж судалгаанд оролцсон мэргэжилтнүүд ярьсан юм.  

Монгол орны зүүн бүсэд гадаад, дотоодын  судлаачид олон жилийн өмнөөс цагаан зээрэнд хүзүүвч зүүж  судалгаа хийж  байсан. Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар хийж буй судалгаа судлаачдын орхигдуулсан газар нутагт чиглэснээрээ онцлог байв. 

Сонирхуулахад, өмнөх жилүүдийн судалгааны үр дүнд цагаан зээр хоёр улсын (Хятад, ОХУ) хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болсон. Энэ нь тал нутгийн гайхамшиг болсон цагаан зээрийг зөвхөн Монгол Улсын хэмжээнд хамгаалах бус
Related news