БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-02 11:59:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүнийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман орлож байгаа.


Тэгвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааныг энэ сарын 9-ний өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.


Хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах аж.


Мөн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн товыг зарлах, 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих ан амьтны дээд хязгаар тогтоох асуудлуудыг хэлэлцэж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох ажээ. 

Related news