Э.Цэндбаатар Америкийн ринг дээр анхны ялалтаа байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Нью-Йорк хотын Манхэттэн дахь Times square's "Sony Hall" танхимд анхны тулаанаа хийлээ.
Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдрийн 8 цагийн орчимд Никарагуа улсын тамирчин "Baby face" хочит, 28 настай Жованни Гутьеррестай (16 тулаан, 11 ялалт (4КО), 4 ялагдал, 1 тэнцээ) тулалдан, 3 дугаар раундад нокаутаар ялж, мэргэжлийн рингэнд 4 тулаан хийж, 4 ялсан амжилттай болж байна.
Мэргэжлийн боксын рингэнд шилжээд буй
тэрбээр өмнөх
гурван тулаанаа ОХУ-д хийж ялалт байгуулж байсан бол АНУ-д ийнхүү анх
удаагаа тулалдлаа. Энэхүү тулааныг Boxing insider промоушн зохион байгуулсан юм.