Барилгачдыг буудсан этгээд амиа хорложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /NHK/. Японы хойд нутгийн Вакаяма хотод хүмүүсийг буудан хөнөөсөн этгээд амиа хорложээ.
Цагдаа нар хэлэхдээ "лхагва гарагт Вакаяма хотын нэгэн орон сууцанд 45 настай гэмт этгээд Ясүхидэ Мизобата гэгч гэдсэн тус газраа буудан өөрийгөө хөнөөснийг бид олж илрүүллээ” гэв.
Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч хэдийн амьсгал хураасан байжээ.
Сэжигтэн Мизобата лхагва гарагийн өглөөнөөс хойш хоёр гар буугаар зэвсэглэн уг орон сууцны барилгад бүгээд байсан юм.
Мизобата энэ долоо хоногийн даваа гарагт тус орон сууцны ойролцоох барилгын компанийн дөрвөн ажилтныг буудаад зугтсан билээ. Буудуулсан хүмүүсийн нэг нь нас барсан бол нэг нь ухаангүй байна. Нөгөө хоёр нь хүнд шархаджээ.
Гэмт этгээд нь тус барилгын компанийн ерөнхийлөгчийн хүү бөгөөд компанид ажилладаг байсан аж.
Г.Доржханд