Сар шинийн баяраар ГССҮТ-ийн ачаалал хоёр дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-02-28 13:28:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 20-26-ныг хүртэлх 7 хоногийн хугацаанд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 2501 иргэн үйлчлүүлжээ.


Нийт үйлчлүүлэгчдийн 883 нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна. Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд 1173 иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.

Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчинд өртсөн 366, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 257, зам, тээврийн осолд өртсөн 258, түлэгдэж гэмтсэн 78, осголт хөлдөлтийн байдалтай 10 хүн тусламж үйлчилгээ авчээ.



Related news