Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-03 15:24:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооны мастер Д. Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болсон тухай Монголын шатрын холбооноос мэдээлжээ.


Д.Мөнхзул нь 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байв.


Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд болсон өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангилалд ДАШТ-д 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхийн хошой аварга болсон байна

Related news