Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцукаг “Олимпын алдар” одонгоор шагнажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Япон улсын иргэн Ичиро Оцукагийн спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнажээ.
МҮОХ-ны
Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар шагналыг түүнд гардуулсан байна. Ичиро Оцука
2022 оны нэгдүгээр сард шигшээ багийн дасгалжуулагчийн албанд томилогджээ.
Монголын шигшээ баг Японд өнгөрсөн оны 11 дүгээр сард хоёр долоо хоногийн хамтарсан
бэлтгэл хийсэн байна.
Монголын
хөлбөмбөгийн шигшээ баг түүний удирдлага дор
3 дугаар сарын 25-нд Гүржийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийхээр бэлтгэлд гарсан
байна.