"Улаанбаатар марафон"-ы бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 3-нд 10 дахь жилдээ уламжлал болон зохиогдох “Улаанбаатар марафон” энэ жил цар хүрээгээ тэлж, иргэдийг бүтэн өдрийн турш нийслэлийн төв талбайдаа цагийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэхэд зориулсан өдөрлөг болон өргөжиж байгааг өнөөдөр болсон Хэвлэлийн бага хурлын үеэр зохион байгуулагчид нь хэллээ.
Олны
дунд автомашингүй өдөр гэж нэрлэдэг “Улаанбаатар марафон”-д иргэдийг гэр бүл,
найз нөхөд, хамт олонтойгоо оролцоход зориулан таатай орчныг бүрдүүлж, бүтэн өдрийн турш урлагийн тоглолт, эрүүл амьдралын
хэв маягийг сурталчилсан худалдаа, үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг зохион
байгуулахаар төлөвлөжээ.
“Улаанбаатар марафон-2023” нь өмнөх жилүүдтэй адил 1,5-аас эхлээд 5, 10, 21, 42 км-ийн гүйлтийн ангилалтай байна. Хамгийн ойрын зай буюу 1,5 км-ийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ажээ.
Марафоны
маршрутын дагуу явуулын DJ сет,
хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, уран нугаралт, бодибилдингийн шоу,
нийтийг хамарсан бүжиг, дасгалын үзүүлбэртэй. Мөн гүйлтийн зам дагуу зам болон
км-ийн тэмдэглэгээ, сайн дурынхны ус тараах цэг, барианы газарт зураг авахуулах
хэсэг зэргийг байршуулах гэнэ.
Марафонд оролцогчдод амжилттай оролцсоныг батлах сертификат олгох ажээ.
“Улаанбаатар
марафон-2023” өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай
Пэймэнт Солюшнс” ХХК, Монголын хөнгөн атлетикийн холбоо зохион байгуулж байгаа
бөгөөд гүйх хүсэлтэй иргэдийг цахимаар буюу https//ubmarathon.hipay.mn сайтаар, мөн Hipay апп-аар бүртгэж эхэллээ.