О.В.Белозёров хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-14 09:17:13

ОХУ-ын "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хуралд оролцохоор өнөөдөр Монголд ирлээ.

Тэрбээр хуралд оролцсоныхоо дараа УИХ-ын дарга МЭнхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нартай албан уулзалт хийх аж.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болж буй "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хуралд Монгол, ОХУ-ын төмөр замын тэргүүн, БНХАУ-ын төмөр замын удирдах албан тушаалтнууд оролцох юм. Хурлын үеэр Манжуурын болон Казахстаны төмөр замтай өрсөлдөн Ази-Европыг холбох хамгийн дөт, хямд транзит коридор болох УБТЗ-ын санал, санаачлагыг хөндөн ярилцах ажээ. Ази-Европыг холбосон нийт ачаа тээврийн ердөө  хоёр  хувийг төмөр замын тээвэр эзэлж байгаа бол үүнийг 2030 онд найман хувьд хүргэх нь энэхүү зөвлөлийн зорилт байдаг ажээ.

Ч.Ариунболд

Related news