Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-14 09:40:33

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд энэ сарын 15, ирэх сарын 1-3-нд ажиллахгүй.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаах, тухайн жилийн баярын тодорхой хугацаа болон боомтыг хаах, нээх тухай хугацааг дипломат шугамаар урьдчилан харилцан мэдэгддэг. БНХАУ-ын “Намрын баяр” энэ сарын 15-нд тохиож байгааг тус улсын зүгээс дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр автозамын хилийн боомтуудыг амраах болжээ.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Ч.Ариунболд

Related news