ХОВД: Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг дэмжихэд анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. БНХАУ-ын
ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис, холбогдох албаны төлөөллийн хамтаар
Ховд аймагт зочиллоо.
Тус
ажлын багийг энэ сарын 25-нд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг
даргын орлогч Т.Дэлгэрсайхан тэргүүтэй албаныхан, аж ахуйн нэгж, бизнес
эрхлэгчдийн төлөөллүүд хүлээн авч, уулзлаа.
Уулзалтын
явцад талуудын хамтын ажиллагааны үр дүн, нутгийн онцлог, хөгжлийн гол
чиглэлүүдийн талаар ярилцаж, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын
салбарыг өргөжүүлэхэд түлхүү хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү
уулзалтын зорилго нь хоёр талын бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжийг дэмжих,
цаашлаад Булган-Такашикен боомтын ачаа
тээвэр өргөтгөлийн ажлын явц, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт,
импортын асуудалд анхаарч бодлогын түвшинд хамтран ажиллахад чиглэж байснаараа
онцлогтой.
Тус
уулзалтын хүрээнд Ховд аймгийн бизнес
эрхлэгчид болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн аж ахуйн нэгжүүд хоорондоо
хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хоёр талын нийт 6 бизнес эрхлэгч цаашид махны худалдаа, аялал
жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн
уулзалтын төгсгөлд хоёр талын бизнес эрхлэгчдэд зориулсан томоохон уулзалт хийх, үзэсгэлэн яармаг, туршлага солилцох үйл ажиллагаа зохион
байгуулах санал гаргаж, дэмжлээ.