ХОВД: Газар доорх 7.4 км дулаан дамжуулах төв шугам хоолойг шинэчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор Ховд аймгийн “Бадамлах
дөл” ХХК-ийн
дулааны станц шугам сүлжээний шинэчлэл,
засварын ажил хийж байна.
Мэргэжилтнүүд газар доорх дулаан дамжуулах төв шугам хоолой буюу 7.4 км шугамыг шинэчлэх ажлаа хоёр сар гаруй хугацаанд хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар шугамын хоолой солих холбох ажил
70 орчим хувьтай үргэлжилж
байгаа бол хөрс хуулах
ажил нь 80
хувьтай явж байна.
Цаашид шугам хоолой холбох, газар
шороо, дулаалгын ажлыг стандартын дагуу хийж, 8 дугаар
сарын
10-ны өдөр
гэхэд ашиглалтад 100
хувь хүлээлгэн
өгөхөөр төлөвлөжээ.
Дулаан дамжуулах төв шугам хоолойг 35 жилийн хугацаанд ашиглах боломжтой. Гэтэл Ховд аймгийн төвийн дулааны хуучин шугам хоолойг 1986 оноос хойш буюу 37 жил ашиглаж
байгаа юм. Ийнхүү шугамын ашиглалтын хугацаа дууссан учраас шугам хоолой
солих ажлыг 2023 онд өрнүүлэх болжээ.
Уг ажилд 3 тэрбум
гаруй төгрөг зарцуулж байна.
Үүний 2.7 тэрбум төгрөгийг нь улсын
төсвөөс баталсан бол бусад санхүүжилтийг
“Бадамлах дөл” компаниас хариуцан ажиллаж байна.
Шугам сүлжээ шинэчлэх ажлыг үе шаттай хийснээр
хэрэглэгчдэд нийлүүлж буй дулаан хангамжийн чанар, хүртээмж сайжирч, иргэд ая
тухтай амьдрах боломж өргөжих давуу талтай.