Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-15 12:13:41

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, их ачааллын үед иргэдийг найдвартай цахилгааны эх үүсвэрээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд эрчим хүч дамжуулах шугам сүлжээнд урсгал засвар хийж байна.

Засвартай холбогдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх аж. Тухайлбал, 11.00-13.00 цагт 18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69-73, 75-р байрны цахилгааныг хязгаалана. Мөн 13.00-15.00 цагт 18-р хороо Жугамт өргөө ХХК, СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, 27/1-3-р байр болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан хязгаарлах аж.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд ААН, үйлдвэр, компаниудад утасаар мэдээлэх аж.

М.Бумсүрэн

Related news