БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 2860 орчим хүүхэд шинээр сургуулийн босго алхана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-28 14:34:24

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 39, хувийн хэвшлийн 5 сургуульд энэ хичээлийн жилд 2860 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно.


Тодруулбал, тус аймагт энэ жил 6 нас хүрсэн 2833 хүүхэд, 7 нас хүрсэн боловч өнгөрсөн онд сургуульд ороогүй 875, нийтдээ 3703 хүүхэд сургуульд орох ёстой. Эдгээр хүүхдүүдийн 70 хувь нь буюу 2860 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно гэсэн тооцоог аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргаад байна.


Харин 2022-2023 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад 25918 хүүхэд суралцсан бөгөөд 2331 хүүхэд бага боловсрол буюу 5 дугаар анги, 1957 хүүхэд суурь боловсрол, 1669 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн юм. 

Related news