Нефтийн гарамыг засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-16 09:55:31

Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарамыг өнөөдөр буюу энэ сарын 16-ны 22.00 цагаас эхлэн түр хааж, засвар хийх болжээ.

Гарамын хэсэгт 2 төмөр зам байрладаг ба эвдрэл ихтэй байгаа юм. Үүний улмаас тус гараман дээр осол гарах, автомашин эвдрэх зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тохиолдол их гарч байгаа юм. Гарамыг энэ сарын 17-ны 06.00 цагт нээхээр төлөвлөсөн байна. Тиймээс жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхааруулав.

Ч.Ариунболд

Related news