ТӨВ: "Шидэт цүнх" аяны хүрээнд 1800 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-07 16:20:37

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн залуус төрийн бус байгууллагаас 300 хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийж “Шидэт цүнх” аяныг өрнүүлэв.


Тодруулбал, “Шидэт цүнх-2023” аяны хүрээнд 1-7-р ангийн 280 сурагчид цүнх, 20 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн.

 

Тус аянд аймгийн 27 сумын 405 албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд нэгдсэн бөгөөд нийт 16,748 356 төгрөгийн мөнгөн хандив, 22 хүүхдийн цүнх 11 хүүхдийн иж бүрэн хичээлийн хэрэгсэл цуглуулж хүүхдүүдэд хүлээлгэн өгөв.

 

Уг аяныг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 525 байгууллага хамт олон 1800 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийсэн байна” гэв. 

Related news