ТӨВ: Хоршооны системд тулгуурлаж луувангийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-07 17:10:28

Зуунмод /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Япон-Монголын нийгэмлэгийн дарга Кога Иссей тэргүүтээ төлөөлөгч нарыг хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт хийлээ.

 

Тус уулзалтаар Японы Сангийн яамны Төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн асан, Кюүшүгийн Их сургуулийн профессор Танигүчи Хирофүми, Токиогийн ХААИС-ийн магистр, зөгий судлаач Тани Чигүса нар оролцсон юм.

 

Энэхүү хамтын ажиллагааны уулзалтаар аймгийн “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл, тэр дундаа хоршооны системд тулгуурласан луувангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр хэлэлцэв.

 

Мөн орон нутагт луувангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хоршооны хэлбэрээр лууван тариалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо.

 

Япон улсын алдарт “Кагомэ” жүүсний чухал түүхий эд болох лууванг Монгол Улсаас нийлүүлэх, улмаар тус үйлдвэрийг Монгол Улсад байгуулах боломжтой гэдгийг төлөөлөгч нар онцолж байв. 


Related news