ТӨВ: Жаргалант суманд гурвалжин будааны бүтээгдэхүүнийг туршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-14 13:45:37

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Жаргалант сумын Жаргалант Харвест ХХК 150 га талбайд гурвалжин будаа тариалж байна.

 

Уг компани нь китабасэ сортын гурвалжин будааг 4 жил тариалж байгаа бөгөөд өөрийн цехэд боловсруулан гурвалжин будааны гурилыг гарган авдаг байна.

 

Тодруулбал, Гурвалжин будааны гурилыг үйлдвэрлэж, 2018, 2019 онд Япон улс руу экспортолж байсан ч коронавирусний халдварын тархалтаас тус ажил зогссон. Монгол улсдаа худалдаанд гаргаж үзсэн боловч улаанбуудайн гурил, бүхэл үрийн гурилаас өөр технологийн дагуу зуурдаг учраас хэрэглэгчдэд төдийлөн хүрч чадаагүй.

 

Гурвалжин будааны гурилыг зуурах үед цавуулаг байхгүй учир наалдаж, барьцалдахгүй байх нь элбэг. Иймд бид гурвалжин будааны гурилыг шууд худалдаанд гаргах бус бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гарт хүргэх ёстой юм байна гэж ойлгосон. Ингээд тус бүтээгдэхүүнээр гоймон, талх зэргийг үйлдвэрлэж эхлээд туршилтын хугацаандаа явж байна. Ирэх жилээс худалдаанд гаргаж, зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

 

“Жаргалант Харвест” ХХК нь 2009 оноос Жаргалант сумын Загдал багт үйл ажиллагаагаа эхлүүлж, 10 иргэнийг ажлын байраар хангаж байна. Өнөөдрийн байдлаар ногоон тэжээл, улаанбуудай, төмс, хүнсний ногоо, хонины аж ахуй, үхрийн аж ахуй эрхэлж байгаа аж. Түүнчлэн зөгийн балны аж ахуй эрхэлдэг бөгөөд “Халбага зөгийн бал” буюу Magic spoon брэндийг гаргаж зах зээлд нийлүүлж эхэлжээ.


 

Related news