ГОВЬ-АЛТАЙ: "Аргалант" аймаг дундын отрын бүс нутагт 23115 толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-27 10:49:02

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "Аргалант" аймаг дундын отрын бүс нутагт Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдаас 23115 толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэлээ.


Говь-Алтай, Баянхонгор аймгийн улсын тусгай хэрэгцээний газар болох Аргалант аймаг дундын отрын бүс нутагт 2023-2024 онд орж өвөлжих малчин өрх, малын тоо толгойг тогтоох үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурал Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд есдүгээр сарын 26-нд боллоо.


ХХААХҮЯ, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын газрын хамтарсан ажлын баг Дэлгэр суманд ажиллаж Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант отрын бэлчээр нутагт өвөлждөг малчидтай уулзалт хийн, тэдний санал бодлыг сонсч мэдээлэл өгч Баянхонгор аймаг ХХААГ, МЭГ, Бууцагаан сумын удирдлагууд, Дэлгэр сумын удирдлагуудтай хамтран уг хурлыг зохион байгуулжээ.


Уг хурлаар Аргалант отрын бэлчээр нутагт 2023-2024 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдаас 23115 толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэлээ.


Өнгөрсөн өвөл Говь-Алтай аймаг дахь Аргалантын аймаг дундын отрын бүс нутагт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас хонин толгойд шилжүүлснээр 26820 толгой мал, Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдаас хонин толгойд шилжүүлснээр 8600 толгой мал нийт 35420 толгой малыг 2022-2023 онд өвөлжүүлж байсан аж.


Related news