Есөн сарын хугацаанд 49 мянган хүүхэд төржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-10-18 23:18:23

Улаанбаатар, 2023 аравдугаар сарын 18  /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2023 оны эхний 9 сард 48 732 эх амаржиж, 49 033 хүүхэд төрүүлжээ.


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 988 /2.1 хувь/,төрсөн хүүхдийн тоо 949 /2.0 хувь/-иар тус бүр өссөн үзүүлэлт юм.


1000  хүнд  ногдох  төрөлт өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.1000  хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий,Увс, Ховд, Орхон,Говьсүмбэр, Өмнөговь,  Сүхбаатар аймагт улсын  дунджаас /0.2-4.0/-өөр илүү бусад аймагт /0.2-7.2/-оор бага байна. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 6.8 буюу хамгийн бага байна.Энэ нь улсын дунджаас 7.2-оор бага байна. Харин 1000 хүнд ногдох төрөлтийн түвшин Дархан-Уул аймагт улсын дундажтай ижил түвшинд байна.

Related news