Эмзүйчид амжилт арвинтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймагт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны 20 жил, Дэлхийн эм зүйчдийн өдрийн хүрээнд “Монос экспо-2016“ эрүүл энх амьдралын төлөө уриатай үйл ажиллагааг зохион байгуулж баруун бүсийн мэргэжил нэгт эм зүйчид оролцлоо.
Говь-Алтай аймагт хувийн хэвшлийн нийтийн үйлчилгээтэй эмийн сан 13, эм ханган нийлүүлэх байгууллага 4, эргэлтийн эмийн сан 19, эмнэлгийн эмийн сан 1 ажиллаж стандартад нийцсэн чанарын баталгаатай эм эмнэлгийн хэрэгслээр хангаж иргэд хөдөлмөрчид, эмнэлгийн байгууллагатай үйлчилгээний дэвшлийн төлөө хамтран ажиллаж байна. Говь-Алтай Эм холбоо нь 2016 оны байдлаар 90 орчим гишүүнтэй хамт олон болж өргөжжээ. Үүнээс 19 хувь нь эм зүйч, зөвлөх эм зүйч 1, эм зүйн ухааны магистер 5, ахлах зэрэгтэй эм найруулагч 10, бүх эм хангамжийн байгууллагууд 100 хувь эм найруулагчаар хангагдсан бахдам үзүүлэлтээр 20 жилийн ойгоо угтлаа.
Тус аймгийн Эм холбооны салбар зөвлөлийн гишүүдээс “Алтан гадас” одонгоор 4, “Хөдөлмөрийн хүндэт” медиалиар 4, Засгийн газрын шагнал “Эрүүл мэндийн тэргүүн”-ий ажилтнаар 15, Эрүүл мэндийн яамны жуухаар 17, Эм холбооны тэргүүнэээр 50, Эм хангамжийн 90 жилийн ойн медалиар 67, аймгийн засаг даргын жуухаар 12, Есөнбулаг сумын хүндэт иргэнээр 3 хүн шагнуулж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлжээ.
Ш.Цоодол