Жүдочид хоёр хүрэл медальтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжөү хотноо үргэлжилж байгаа Азийн зуны спортын IV пара наадмын гурав дахь өдөр буюу өнөөдөр жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид зодоглосон байна.
Тэднээс
эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн
-90 кг-ын жинд Б.Баттөгс нар медалийн төлөө барилдаж, хоёулаа хүрэл медаль хүртжээ.
Л.Туруунаа
Энэтхэгийн бөхийг цэвэр ялсан бол Б.Баттөгс Узбекистаны тамирчныг вазари
үнэлгээгээр ялснаар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү
Монгол Улсын баг наадмын гурав дахь өдөр иж бүрдэл (алт, мөнгө тус бүр нэг,
хүрэл хоёр) медальтай 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна.